Шоколадыг зөвхөн амттан болгон идэхээс гадна өөр түвшинд хэрхэн хүрч болох, хүн бүрийн дуртай амттан өнөөдөр ямар түвшинд хүртэл хөгжиж байгааг “Cielo food n bar pastry”-гийн ахлах тогооч Н.Зөнбилэг олонд таниулж байна. Арваннэгдүгээр сарын 30-нд хийсэн "Chocolate is 150" хэмээх Монголын анхны шоколадан үзэсгэлэн өдөр тутмын хэрэглээ болтол хөгжсөн шоколадны соёл түүхийг анх удаа танилцуулжээ.
Энэхүү үзэсгэлэнд нийт 300 гаруй килограмм шоколад зарцуулсан бөгөөд бүтээлүүдээ гурван сар гаруйн хугацаанд урласан аж. Үзэсгэлэнд шоколадан бүтээлүүдээс гадна уг амттаны түүх, какаоны тухай, өнөөгийн шоколадны ертөнц болон арав гаруй улсын шоколадны хөгжил гэх зэрэг олон мэдээллийг самбар дээр байршуулжээ.
Үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 06-ныг дуустал үргэлжлэх юм байна.