Цаасан урлал сонирхогчдын улсын V уралдаан, үзэсгэлэнг өчигдөр Улаанбаатар хотын музейд нээлээ. 2014 оноос улбаатай эл арга хэмжээнд энэ жил 40 гаруй урлаач 250 гаруй бүтээлээрээ оролцож байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад орон нутгийн төлөөлөл олон байгааг зохион байгуулагчид онцолсон юм. Декупаж буюу чимэглэл, сагс сүлжмэл, хуйлмал, бусад урлал, хүүхдийн гэсэн таван төрлөөр шилдгүүдийг шалгаруулах аж. Цаасан урлалын холбооны удирдах зөвлөлийнхөн шүүх гэнэ. Уралдааны дүн гартал үзэсгэлэн үргэлжлэх юм байна. Уралдааны дүнг ирэх сарын 1-ний 15.00 цагт гаргаж, тэргүүн, дэд байрын эздийг шалгаруулна.
Бэлтгэсэн: У.Тэргэл