НӨАТ-ын урамшууллын 2018 оны аравдугаар сарын сугалааны тохирол арваннэгдүгээр сарын 18-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэд 2018 оны аравдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.