7500$ долларын үнэтэй нэвт гэрэлтсэн даашинз өмссөн Мелани Трамп нөхрийнхөө Брюссельд хийж байсан чухал хэлэлцээрийг нураах шахжээ.
Мелани Трамп нийгмийн байр сууриа үл харгалзан хэзээд өөрийнхөөрөө хүссэнээр хувцасладаг эмэгтэй. Тэгээд АНУ-ын тэргүүн хатагтайг эмэгтэй хүний хэв маягийн жишиг гэж үзэж, олон бүсгүйчүүд дууриах болжээ.
Гэхдээ хувцас болгон нь маш өндөр үнэтэй түүнийг дууриах ч тийм амаргүй бизээ. Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч долоо хоногийн хугацаагаар зарим Европын орнуудаар ажлын айлчлал хийсэн билээ. Эл айлчлалдаа тэрээр гэргий Меланигаа дагуулж явсан аж.
Олны өмнө гарах болгондоо Мелани өөрийн өмссөн хувцас имижээрээ хүмүүсийг гайхшруулж байлаа. Уулзалт болгонд тэрээр хувцсаа сольж байв. Харин түүний НАТО-гийн орнуудын уулзалтад өмссөн нэхмэл хээтэй нэвт гэрэлтсэн даашинз бөөн шуугиан тарьж олон түмэн төдийгүй уулзалтад оролцогчид хүртэл амаа ангайсан гэнэ.