Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак Австрали улсын Мельбурн хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт (IMARC-2018)-д үг хэллээ. Тэрбээр илтгэлдээ уул уурхайн үйлдвэрлэлийг сэргээж, 21 дүгээр зуунд хэрхэн чиглүүлэх ёстой талаар онцолсон юм.
“Дижитал болон дата нь манай салбарыг өөрчлөх үндсэн тоглогчид болно гэдэгт би огт эргэлздэггүй. Дижитал болон дата нь хайгуулын ажлаас эхлээд маркетинг, дахин боловсруулалт хүртэл салбарын нэгж бүрт хүрдэг болно хэмээн бид үзэж байгаа. Мөн бид маргааш өглөө орноосоо босч амжаагүй байхад л Microsoft эсвэл өөр нэгэн программ хангамжийн компани дэлхийг эзэгнэх болно. Гэхдээ энэ нь чухал биш. Хамгийн гол нь бид дижитал эрин үед хэрхэн ажиллах ёстой вэ? Өрсөлдөх давуу талаа хадгалж үлдэх арга зам бий юү” хэмээн онцолсон юм.