Ам.долларын ханшийн хэлбэлзэл сүүлийн нэг сарын хугацаанд (төгрөгөөр)
Монголбанкнаас зарласан ханшаар ам.доллар 2564.24 төгрөгтэй тэнцэж байна. “Ногоон”-ы ханш өнгөрсөн сарын эхэнд 2470 орчим төгрөгт хэлбэлзэж байв. Тэгвэл сарын төгсгөл гэхэд 100 орчим төгрөгөөр чангарсан юм. Харин аравдугаар сарын 1-нээс хойш ам.долларын ханш зах зээлд тогтворжлоо. Дэлхийн зах зээлд ам.долларын ханш өссөн нь манайд огцом чангарахад шууд нөлөөлсөн. Хятадын зах зээлд өнгөрсөн хавар ам.доллар 6.3 юаньтай дүйж байсан бол одоо 6.9 хүртэл чангараад байна.
Монголбанкнаас энэ он гарсаар зах зээлд нийт 700 орчим сая ам.доллар нийлүүлсэн гэж мэдэгдэж буй. Тэгвэл энэ сар гарснаас хойш зах зээлд 247 сая ам.доллар нийлүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт нийлүүлсэн валютынхаа 40 орчим хувийг энэ сард гаргажээ. Их хэмжээний валют нийлүүлсэн нь ам.долларын ханшийн өсөлтийг тогтворжуулсан нь мэдээж. “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд өчигдөр ам.долларыг 2562 төгрөгөөр авч, 2566-гаар борлуулж байв. Түүнчлэн юанийг 371-ээр авч, 372 төгрөгөөр зарж байлаа.