Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын болон Азийн зарим орны эдийн засгийн одоогийн байдал, ирэх оны төлвийг танилцууллаа. Манай улсын эдийн засгийг энэ онд 3.8, ирэх жил 4.3 хувиар өснө гэж байсан ч одоогоор зургаан хувиар өссөн бөгөөд оны сүүлчээр 6.4, ирэх онд 6.1 хувьтай байна гэв. Үүнд нүүрсний экспортын хэмжээ, иргэдийн хэрэглээ өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн ирэх онд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт саарахгүй ч ДНБ-ий хэмжээ ялимгүй буурах төлөвтэй гэнэ.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам