Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra gold” компани Монгол дахь бизнесийн нэгжээ Сингапурт бүртгэлтэй “OZD ASIA PTE”-д зарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. “OZD ASIA PTE” компанийн Монголын талын захирал Э.Дөлгөөн нь өнгөрсөн наймдугаар сарын 29-нд дээрх албан тушаалд томилогдсон гэсэн мэдээлэл байна.
Тэрбээр өмнө нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед зөвлөх нь байжээ. Мөн “UB Post” сонинд ажиллаж байсан аж. Тэгвэл өөр нэг захирал нь Малайзын иргэн Яп Кэн Хон гэнэ. Бас нарийн бичгийн даргаар нь Малайзын иргэн болох Ёо Мэн Яи ажилладаг юм байна. Тэд наймдугаар сарын 15-нд томилогджээ. Интернэтэд мэдээлэл нь төдийлөн байхгүй “OZD ASIA PTE”-гийн толгой компани нь Австралид төвтэй “OZD capital” бөгөөд хөгжиж буй зах зээлтэй орнуудад голлон ажилладаг аж.
Ц.Ундрал