“Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө энэ оны эхний найман сарын байдлаар бүх үзүүлэлтээр 100-гаас дээш хувиар давж биелжээ. Үйлдвэрийнхэн төлөвлөж байснаас 607 мянган шоо метр илүү уулын цул олборлосон байна. Ингэснээр 297 мянган шоо метр хөрс илүү хуулж, 398 мянган тонн хүдэр илүү боловсруулсан аж. Түүнчлэн төлөвлөснөөс 2.9 сая тонн зэсийн, 255 тонн молибдений баяжмал илүү үйлдвэрлэсэн гэнэ.
Тус үйлдвэр наймдугаар сард ч төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Өнгөрсөн сард уулын цул гаргалт 2.12 сая шоо метр буюу 103.7 хувь, хөрс хуулалт 910 мянган шоо метр буюу төлөвлөгөөнөөс 59.5 мянгаар илүү гаргасан байна. Нийт 3.1 сая тонн хүдэр олборлож, төлөвлөгөөгөө 42 мянган тонноор давуулсан аж. Өрөмдлөгийн хэмжээ өнгөрсөн сард 42 950 метрт хүрч, төлөвлөснөөс 7700-гаар давжээ. Тэгвэл ачаа эргэлт 18.38 сая тонн километр буюу төлөвлөснөөс 458 мянган тонн километрээр илүү байсан гэнэ. Баяжуулах үйлдвэр өнгөрсөн сард 2.69 сая тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөгөө 63 мянган тонноор давуулан биелүүлжээ.
Бэлтгэсэн: Т.Бат