"Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригтой холбогдох хэргийн шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр боллоо. Нийслэлийн Прокуророос Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дагуу шүүхийн өнөөдрийн буюу 2018 оны аравдугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамжаар Ч.Ганзоригийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гарчээ.