Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулдаг “Дисковер Монголиа-2018” эрдэс баялгын чуулган өнөөдөр эхэллээ.
Хоёр өдөр зохион байгуулах чуулга уулзалтад Засгийн газар, уул уурхай, бизнесийн салбарын ТББ, хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулагчид, гадаадын хөрөнгө оруулалтын сангийнхан, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, судлаач, шинжээчид зэрэг 25 орны 600 гаруй төлөөлөл оролцож буй юм. “Дисковер Монголиа-2018” эрдэс баялгийн нэгдсэн чуулганыг Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ, МУУҮА, Монголын Бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.
Нэгдсэн чуулга уулзалтаар Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарын давуу тал, боломжуудыг таниулах, тулгарч буй сорилтуудыг хэрхэн даван гарах зэрэг сэдвүүдийг онцгойлон хэлэлцэх юм.