Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Их сургуулийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, сургалт, судалгаа, инновацийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг нь дээшлүүлэх замаар судалгаанд суурилсан их сургууль болон хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх зорилготой юм. Цаашид Монгол Улсын нийгэм эдийн засгийг мэдлэг, инновацид тулгуурлан хөгжүүлэхэд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна. Хөтөлбөрийг 2019-2023 он дуустал хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм.