Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар-Дарханы замыг хоёр урсгал 4 эгнээтэй болгохоор шийдвэрлэлээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэхдээ "Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор 2019 оны дөрөвдүгээр сараас хоёр урсгал 4 эгнээтэй болгохоор эцэслэн шийдвэрлэлээ. Одоогоор 60 сая ам.долларын хөрөнгийг шийдээд байгаа бөгөөд нэмж санхүүжүүлж, богино хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар тогтоол гарсан. Оргил үедээ 12.300 авто машин зорчдог хамгийн их ачаалалтай, олон улсын шинж чанартай энэ авто зам дээр олон хүний амь нас эндэж буйд цэг тавина. Таван гүйцэтгэгчээр таван хэсэгт ажил өрнөнө" гэлээ.