Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр шатахууны үнийн өсөлтөд хэрхэн анхаарч байгаа талаараа мэдээлэл хийлээ.
"ШӨХТГ 2018 онд шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хоёр удаа шалгалт хийж, 10 компанийн 73 ШТС-ыг хянажээ. Улмаар 10 ААН-д 55 сая төгрөгийн шийтгэл оногдуулснаас тав нь торгуулиа төлсөн бол “Содмонгол групп”. “Шунхлай”, “Тэс петролиум”, “Ойн бирж”, “Жэй Эм Ойл” компани торгуулиа төлөөгүй бөгөөд шүүхэд ханджээ
ШӨХТГ: Засгийн газраас шатахууны үнийг бодлогороо зохицуулдаг. ШӨХТГ дангаараа хянах боломжгүй. Бид зөвхөн зах зээлд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний үнийг хянаж, зөвшөөрөл олгодог.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Ашигт малтмал, газрын тосны газар нь газрын тосны бүтээгдэхүүний олон улсын биржийн үнийг судлах, импортлогчдын нийлүүлэгчээс худалдан авах үнийг хянах бүрэн эрхтэйгээс гадна дэргэдээ газрын тосны бүтээгдэхүүний сорилтын лабораторитой байдаг. Иймд чиг үүргийнхээ дагуу өөрийн лабораториор жижиглэнгээр борлуулж байгаа шатахуунд шинжилгээ, чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг Ашигт малтмал газрын тосны газрыг тогтоож өгөх хүсэлт өнгөрсөн сарын 23-нд ШӨХТГ албан бичгээр АМГТГ-т хүргүүлсэн боловч одоо болтол хариу ирүүлээгүй байна. Тус газар Монголд худалдаалж байгаа шатахуун чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар мэдээлнэ" гэв.