ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа сайн дураараа өгөхөө цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр өөрийнх нь удирдсан ЗТХЯ-ны Газрын дарга нар архидан, согтуурч улмаар нэгнийхээ амь насыг хохироосон хэрэг гарсан тул өөрийгөө тус яамыг удирдах ёс зүйгүй хэмээн үзэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөдөл гаргажээ. Энэ талаар дөнгөж сая Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байгаа юм.