Газрын тосны ханш нэг жилийн дотор хямдарч, баррель нь 45 ам.долларт хүрч болзошгүй гэж “Citigroup”-ийн Таваарын хэлстийн дарга Эд Морсе өгүүлснийг “Business insider” уламжлав. ОПЕК-ийн орнууд гэхэд 50 гаруй жилийн турш өдөрт дунджаар 35 сая баррель газрын тос үйлдвэрлэх боломжтойг тэрбээр дурджээ.
Мөн Саудын Араб боомтуудаараа өдөрт 15 сая баррель бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой гэнэ. Тус улс 300 сая баррель тосны нөөцтэй байгаа аж. Одоогоор саудын арабчууд өдөрт 10.8 сая баррель тос үйлдвэрлэж байгаа юм. Ирэх жил “Brent” маркийн нефтийн үнэ баррель нь 45-65 ам.долларт хэлбэлзэнэ хэмээн таамаглаж буй Эд Морсегийн тооцож буйгаар “хар алт”-ны ханш ойрын хугацаанд өссөн хэвээр байх нь.
Өнгөрсөн баасан гарагт WTI маркийн баррель нефтийн ханш 68.69, “Brent” төрлийнх нь 74.29 “ногоон”-той дүйж байв.