Өмнөговь аймгийн Сэврэй сумын эрүүл мэндийн төвийн 80 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд сумын ЗДТГ-аас эмнэлэгтээ “Приус” маркийн машин бэлэглэжээ. “Өвчин зовлонгоос иргэдийг хамгаалахын тулд газрын хол усны урт гэж хойш суулгүй, явган нүцгэн үүрэг гүйцэтгэдэг байсан сумын эмнэлгийн эмч, сувилагчдаа хөл залгуулах унаатай болгосондоо туйлын их баяртай байна” гэж сумын удирдлага хэлэв. Тус сумынхан ойн баяр наадам, нүсэр хүлээн авалт зохион байгуулж, үргүй зардал гаргахын оронд иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон шийдвэр гаргах үүднээс эмнэлэгтээ машин авч өгсөн юм билээ.
Бэлтгэсэн: М.Зул