Америкийн эрдэмтдийн мэдээлснээр өдөрт тодорхой хэмжээгээр аспирин ууснаар зөнөх, мартах, ой санамжаа алдах зэрэг өвчнөөс сэргийлэх боломжтой аж. Хулганад хийсэн туршилтаар ийм үр дүнг нь баталсан болохоо тэд тайлбарлав. “Journal of Neuroscience” сэтгүүлд нийтэлснээр аспирин нь лизосом буюу тархинд шим тэжээлийг шингээх, шаардлагагүй буюу буруу бүтцийг устгадаг онцгой үүрэгтэй эсийн үйл ажиллагаанд тустай юм байна. Альцгеймерийн үед тархины эд, эсүүдэд үүсдэг “толбыг” эл бэлдмэл үгүй хийж байгааг туршилтаар баталсан нь энэ ажээ.