Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B-аас B болгон дээшлүүлж, төлөвийг тогтвортой болголоо. Өмнөх жилийн арваннэгдүгээр сараас хойш төсвийн гүйцэтгэл, тоон үзүүлэлтүүд сайжирч, өнгөрсөн тавдугаар сард орлого 2017 оны мөн үеэс 26 хувиар нэмэгдсэн зэрэг нь үүнд нөлөөлжээ.
Тус агентлагийнхан төсвийн алдагдал оны эцэст ДНБ-ий 3.9, Засгийн газрын өр ДНБ-ий 75.3 хувьд хүрч буурна хэмээн тооцож байгаа аж. Тэгвэл 2020 оны эцэст Засгийн газрын өр ДНБ-ий 70 орчим х.увьд хүрнэ гэж таамаглаж буй юм байна. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүү жилтийн хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгааг “Fitch” мөн тэмдэглээд, үүнтэй холбоотойгоор санхүүжилт орж ирснээр Монгол Улсын гадаад валютын нөөц 3.3 тэрбум ам.долларт хүрснийг дурджээ. Өнгөрсөн оны эхээр дээрх тоо нэг тэрбум “ногоон” байв. “Fitch” агентлаг манай улсын ДНБ-ийг энэ онд 5.2, ирэх жил 6.3 хувиар тэлнэ гэж таамагласан аж.