Хаврын тариалалтын явцын талаар салбарын сайд Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийв. Хөгжлийн банкны зээлээр ОХУ, БНХАУ, Беларусь, Польш, ХБНГУ-ын техник, тоног төхөөрөмж авах, уринш боловсруулалтыг хугацаанд нь хийж, ургац хураах бэлтгэлээ эртнээс хангахыг сайд Б.Батзоригт даалгалаа.
Өнөөдрийн байдлаар 494 мянга га-д тариалалт хийгээд байна. Үр тариа 365 мянга га-д, үүнээс улаанбуудай 342 мянга га-д, төмс 12 гаруй мянган га-д, хүнсний ногоо найман мянга, тосны ургамал 70 мянга, тэжээлийн ургамал 37 мянга, эмийн ургамал 947, жимс, жимсгэнэ 386 га-д тариалжээ.