ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг үндэслэн манай улсад 36.91 орчим сая ам.долларын санхүүжилт олгохыг Захирлуудын зөвлөл нь баталсан тухай цахим хуудсандаа уламжлав. Ингэснээр хөтөлбөрийн хүрээнд нийт 184.55 сая ам.долларын санхүүжилт олгоод буйг бичжээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэг жил болж буй, Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч байгааг мөн тэмдэглэсэн байв. Бодлогын хэрэгжилт, гадаад нөхцөл байдал нь хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн зорилтуудыг давуулан биелүүлэхэд нөлөөлсөн гэв. Гэхдээ төсвийн бодлого, банкны салбарт хийх бүтцийн шинэчлэлийн зорилт бүрэн биелээгүйг бичжээ. Гурван жил хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас манайд нийт 434.3 сая “ногоон”-ы санхүүжилт олгох билээ.