Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Сонгино-Говь” усан хангамжийн төслийг зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр концессоор хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ төсөл нь Төв цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг цэвэршүүлж, говийн бүсийн хэрэглэгчдийг үйлдвэр, техникийн усаар хангах зорилготой юм.
Ингэснээр бүс нутгийн газрын доорх усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, нөөцөө хэмнэх, үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах, ногоон бүс, хиймэл нуур, цөөрөм байгуулан иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.
Урьдчилсан судалгаагаар Тавантолгойн нүүрсийг угаан, экспортолсноор нэг тонн нүүрснээс 50-60 ам.долларын ашиг, жилд хоёр тэрбум гаруй ам.долларын орлого олно гэж тооцоолсон аж.