Хүн ам ихээр төвлөрсөн Хөвсгөл аймгийн хувьд тулгамдаад байсан асуудлын нэг бол нийтийн тээвэр. Тэгвэл өнөөдөр Хөвсгөл аймаг нийтийн тээврийн үйлчилгээнд дунд оврын есөн автобусыг шинээр оруулж ирэн, нийтийн үйлчилгээнд явуулж эхэллээ. Энэ нь нийтийн тээврийн шинэ соёл үйлчилгээг нэвтрүүлэх, иргэдийг аятай тухтай зорчих боломжийг нээсэн үйл явдал юм.
Тус автобуснуудыг аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хүрээнд “Нөхөрлөл зам” хоршоотой хамтран БНХАУ-аас оруулж ирсэн билээ. Тэрбээр нийтийн тээврээр ахмад настан, аөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй зорчуулахад ОН-ын сангаас 64 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Мөн Эх үрсийн баярын өдөр нийтийн тээврээр хүүхдүүд үнэ төлбөргүй зорчино.