Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байгаа юм.
Харин Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа "МИАТ, МХБ, Хөдөө аж ахуйн бирж гэх мэт томоохон компаниудын 49 хувийг болон тодорхой хувийг Монголынхоо хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд хувьчилахаар ЗГ шийдлээ.Одоо УИХ эцэслэж шийднэ" хэмээн жиргэсэн байна. Мөн Төрийн банк болон 20 аймгийн авто зам засварын ангийг хувьчлах гэнэ.
Тодруулбал, Төрийн банк, Хөрөнгийн бирж, “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл, холбооны сүлжээ”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” зэрэг компани болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг авто зам, арчлалтын 20 “АЗЗА” компанийг хувьчлах шийдвэр гаргалаа.
Тухайлбал, Төрийн банк, Хөрөнгийн бирж, “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл, холбооны сүлжээ”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” зэрэг компани болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг авто зам, арчлалтын 20 “АЗЗА” компанийг хувьчлахаар болсон байна. Өмнө нь хувьчлалд цөөн хүн, хуулийн этгээд оролцон тухайн аж ахуйн нэгжийг худалдан авдаг байсныг өөрчилж, хувьцааг нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах зарчим барина.
МИАТ, МХБ, Хөдөө аж ахуйн бирж гэх мэт томоохон компаниудын 49 хувийг болон тодорхой хувийг Монголынхоо хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд хувьчилахаар ЗГ шийдлээ.Одоо УИХ эцэслэж шийднэ...
— Ganzorig (@GanzoTg) May 23, 2018