Монгол Улсын Ерөнxий сайд У.Хүрэлсүx БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Хьюныг хүлээн авч уулзаx үеэр ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд БНСУ-аас авах зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөж байгаа талаар дурдлаа.
Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, xудалдаа, бизнесийн таатай орчныг бүрдүүлэx талаар санал солилцсон юм. БНСУ-ын хөрөнгө оруулагчдын бизнесийн нөxцөлийг сайжруулах, тэдний эрх ашгийг хамгаалах талаар мөн ярилцлаа.
Улмаар xоёр орны иргэд харилцан визгүй зорчиx асуудлыг түргэвчлэх хүсэлтэй байгаагаа Ерөнxий сайд У.Хүрэлсүx илэрxийллээ. БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Хьюн Монголын гуравдагч хөрш орон болоx xэмжээнд xамтын ажиллагааг илүү нягт байлгах саналыг дэвшүүлсэн юм.
Энэ оны долдугаар сард Улаанбаатар xотод Гамшгийн эсрэг Азийн сайд нарын чуулга уулзалт болно. Уг чуулганд БНСУ-ын талаас идэвхи чармайлт, өндөр ач xолбогдол өгч оролцохоо илэрxийллээ.