Сүүлийн жилүүдэд Монгол Улсад архидан согтууралт газар авч улмаар нийгмийн дэг журам зөрчих , ноцтой гэмт хэрэг үйлдэх , осол гэмтэл гаргах , эрүүл мэндээр хохирох, ёс зүйн доройтолд орох аюул нүүрлэж, цаашлаад мансууруулах төрөл бүрийн эм бодисын асуудал хөндөгдөх болсон. Энэ ч үүднээс архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй хүний биед нөлөөлөх өөрчлөлтийг та бүхэнд танилцуулж байна.