Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь аймгийн “Тэргүүний хамт олон”-оор хоёр дахь удаагаа шалгарчээ.
Өнгөрсөн онд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг амжилттай зохион байгуулсан. Нүүн шилжих үйл ажиллагаанд Даланзадгад сумын 8 багийн 23810, Цогтцэций сумын 5 багийн 2445 иргэнийг 4 аюулгүй цэгт цуглуулж, аймгийн хэмжээнд нийт 26255 иргэнийг хамруулан ажилласан зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.