ХБНГУ-ын Боннын их сургуулийн судлаачид “Байнга түргэн хоол хэрэглэдэг хүний дархлаа суларч, аажимдаа тогтолцооны доголдолд ордог” гэж мэдээлжээ. Хүний дархлааны систем нян, вирусийн эсрэг тэмцдэг шигээ илчлэг, өөх тос ихтэй хоолноос бие махбодийг хамгаалах гэж ядардаг гэдгийг тэд онцолсон байна. Буруу хооллох зуршлаа засаж, эрүүлжих үед ч дархлаа хэмээх “баатар” биед гарах өөрчлөлтүүдийг зохицуулахаар тэмцсээр байдаг гэнэ. Энэ нь дархлааны систем ой санамжтай байдагтай холбоотой гэжээ.