Канадын мэргэжилтнүүд нано технологийн ачаар үйрч бутардаггүй, өнгө нь хувирч, унадаггүй “мөнхийн” ломбо бүтээжээ. Найрлагадаа элдэв нянгийн эсрэг антибиотиктой учраас эл ломбо нь шүдийг хамгаалснаар цоорох, чулуу үүсэх зэрэг өвчнөөс сэргийлэх давхар үүрэгтэй гэдгээрээ давуу аж. Дашрамд өгүүлэхэд, Оросын эрдэмтэд үүнтэй төстэй ломбо бүтээс- нээ Москвагийн Шүд, эрүү нүүрний төв эмнэлэгт туршсан юм. Эдгээр бүтээлийн ялгаа нь Канадын химичид антибиотикийн нано хэсгийг ашигласан бол оросууд металлынхыг хэрэглэжээ.