Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Харуулын даргадаа цохиулсан гэж мэдүүлсэн ч шарх сорвигүй байжээ

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн … дугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын дарга, ахлах ахлагч Г-ыг егүүтгэж, буу, 40 гаруй ширхэг сумтай оргосон хэрэг өнгөрсөн сарын 8-нд гарч, олныг хиртхийлгэсэн билээ. Ховд аймгийн Чандмань сумаас ирсэн, 19 настай О.Хатантэнгис, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас татагдсан Т.Мөнгөншагай нар уг хэргийг үйлдэн зугтаж, замдаа малчин М-ынхаас мотоцикл, хүнс дээрэмдсэн юм. Улмаар Аж богдын нурууны салбар Зөөлөн богд ууланд бүгж байгаад ар гэрийнхэнтэйгээ холбоо барьснаар ямар нэг эсэргүүцэл үзүүлэлгүй дөрөвдүгээр сарын 11- ний өглөө уулнаас буухад нь хууль сахиулах байгууллагынхан саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн билээ.

ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ УТСААР ЯРИХДАА АМИА ХОРЛОХ САНАА ӨВӨРЛӨСӨН БАЙВ

Өдгөө тэднийг Эрүүгийн хуулийн 10.1-1 дэх хэсгийн хүнийг санаатай хөнөөсөн, 17.2-3.2-т заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эд хөрөнгө дээрэмдсэн”, 28.5-1-ийн “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон цагдан хорьж, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж буй юм. Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн эх сурвалжаас дээрх хоёр цэргийн алба хаагч чухам юунаас болж хүний амь бүрэлгэх болов гэдгийг тодрууллаа.

Эх сурвалжуудын өгүүлснээр байлдагч О.Хатантэнгис, Т.Мөнгөншагай нар харуулын дарга Г-ыг хөнөөгөөд байлдааны АКМ загварын хоёр буу, байлдааны 42, сургалтын 25 сум, талийгаачийн болон хамт цэргийн алба хааж байсан байлдагч Т-гийн гар утсыг нь авч зугтсан аж. Ууланд бүгсэнийхээ дараа байлдагч О.Хатантэнгис эгч, ах руугаа залгаж, “Би даргыгаа хөнөөгөөд ууланд нуугдаж байна, амиа хорлочих уу” гэсэн утгатай зүйл ярьсан гэнэ. Ах, эгч нар нь “Тэгж болохгүй, аав, ээж чинь өглөө очно, ямар нэг муу зүйл хийж болохгүй” хэмээн ятгаж ойлгуулсан бол Т.Мөнгөншагайгийн ээж нь “Хүүдээ хайртай, цагдаа нарын өөдөөс буудаж болохгүй. Буугаа хаяад цагдаа нар луу оч” гэж авч явсан утсууд руу нь залгаж хэлсэн. Мөн О.Хатантэнгисийн ээж, аав, эмээ өвөө нь Алтай сум руу очиж, утсаар ярилцаж ятгаж ойлгуулснаар хоёр байлдагчийг ямар нэг эрсдэлгүй саатуулсныг эх сурвалжууд мэдээллээ.

“ХҮН БУУДСАНАА САЙН САНАХГҮЙ, ХАРУУЛЫН БАЙРНЫ ГАДАА УС УУГААД ЗОГСОЖ БАЙСАН”

Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар дарамт шахалт байснаас болсон хэмээн үзэх хүн олон. Хилийн 0214 дүгээр ангийн … дугаар заставт хугацаат цэргийн алба хаагчдыг дэглэсэн, биед нь халдсан тохиолдол нэг бус гарсныг тэнд алба хааж буй цэргүүд өгүүлсэн байна. Тухайлбал, заставын орлогч, дэслэгч Б.С, харуулын дарга, дэд ахлагч Д.Б, салааны дарга, ахлах ахлагч Б.А нар цэргүүдээ хориотой газар тамхи татсан, хоорондоо муудалцсан, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэлгүй тушаал зөрчсөн, заставын ажилчдын байрнаас эд зүйл алдагдсан, манаанд гарч байхдаа унтсан, цэргийн байранд гар утас хадгалсан, цэвэрлэгээ муу хийсэн гэх зэрэг шалтгаанаар 2020 оны арваннэгдүгээр сараас хойш энэ оны хоёрдугаар сарын хооронд нэг бус удаа гар хүрч, бас өөр аргаар “сургасан” байсан гэнэ. Харин талийгаач Г-ыг цэргүүдээ зодож байгаагүй хэмээн ярьжээ.

Харуулын даргаа хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан О.Хатантэнгис “Цэрэгт байнга зодуулж, дэглүүлдэг байсан. Ялангуяа заставын орлогч, дэслэгч Б.С, салааны дарга, ахлах ахлагч Б.А нар цэргүүдээ байнга зоддог. Дөрөвдүгээр сарын 7-8-нд харуулын дарга Г нь байлдагч Т.Мөнгөншагай бид хоёрыг бууны бөгсөөр цохиж унагасан. 8-нд харуулаас буугаад ирэхэд намайг бууны бөгсөөр цохисон юм. Гэтэл удалгүй байлдагч Т “Хүн үхчихлээ” гээд орилсон санагдаад байна. Би юу болсныг мэдэхгүй, буугаа бариад харуулын байрны гадаах савтай уснаас уугаад зогсож байсан. Уг нь оргоё гэж санаагүй, застав руугаа явахаар гарсан боловч төөрч ууланд хоносон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна” хэмээн мэдүүлсэн гэнэ.

Харин Т.Мөнгөншагай нь “Тэр өдөр О.Хатантэнгис бид хоёр хилийн манаанд явж байгаад би дурангаа унагаж хагалсан юм. Бас хоёр сумаар бай буудсан. Харуулын байрандаа ирэхэд талийгаач Г “Яасан удаан явдаг юм бэ. Унтаж байгаад ирэв үү гэж загнаад бууны бөгсөөр тус бүр нэг удаа цохисон. Харуулын байрны хойно намайг бие засаад зогсож байхад дөрвөн удаа буун дуу гарсан. Гүйгээд ирэхэд дарга уулын уруу өнхөрч, О.Хатантэнгис “Би хүн алчихлаа” гээд уйлаад зогсож байсан” хэмээн мэдүүлсэн аж.

Хоёр байлдагчийн ярьсныг нарийвчлан шалгаад хэн буруутайг нь шүүх тогтоох нь гарцаагүй. Цагдаагийнхан тэднийг саатуулсны дараа Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны эмч нар биед нь үзлэг хийхэд шинээр үүссэн гэмтэл, шарх байгаагүй гэнэ.

Цэргүүд “зодож дэглэсэн” хэмээн мэдүүлсэн дэслэгч, дэд ахлагч нар өнгөрсөн жил сургууль төгсөж, хилийн 0214 дүгээр ангид хуваарилагдсан алба хаагч юм байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа

7
ХарамсалтайХарамсалтай
6
Савж уналааСавж уналаа
6
Хөөрхөн юмХөөрхөн юм
6
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
Зөв, гоёЗөв, гоё
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

28 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

28 thoughts on “Харуулын даргадаа цохиулсан гэж мэдүүлсэн ч шарх сорвигүй байжээ

  • Avatar Anonymous says:

    Hunii neriig ingej butneer n bichhee bolimoor ym aa

  • Avatar Trevoga says:

    Aluurchdiig yasan ch yadag yum? Ovog nertei ni bicheh heregtei

  • Avatar Ял гүйцэтгэгч says:

    Шууд л буудаж хороо. Үхсэн хүн үг хэлэх биш гээд солиорч өгч бнаа. Нэг хоёр шанаа авах бол байдаг л асуудал. Ингэж байж хат сууна. Ард байхдаа хэн нэгэнд цохиулчихаад олон юм яриад явдаггүй л байхгүй юу. Санаатай алсан хөгийн чацаганууд бна ш дээ. Алаад өгий.

  • Avatar Mongol says:

    2 buzar aluurchid

  • Avatar Ц says:

    Ийм арчаагүй нялцгар байх гэж дээ. Үг ч даахгүй хайр ч даахгүй. Арчаатайхан байвал л болно шүү дээ

  • Avatar Ts says:

    Ингэж хүний эрхийг зөрчиж, нэрийг нь олон нийтийн сүлжээнд тавьж, тодорхойгүй мэдээлэл тарааж болохгүй шдээ. Мэдээ бэлтгэсэн ч хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Ийм ёс суртахуунгүй байж болохгүй шдээ. Та нар хүн мөн үү. Зүгээр л ганц мэдээ, мөнгөний төлөө ингэж бусдын нөхцөл байдлыг үл тоох нь хүн чанаргүй л юм.

  • Avatar malchin says:

    pisdq nar ug daahgui llruud ysn olon boltsinbe erhelsen alnuud ve yadag, uchnuun jil uyiin uyed haagaad halagdaad bolool bdg bsiin odo yachad bga har pisdakud we

  • Avatar Anonymous says:

    Заавал цус гаргаж шарх үүссэн байвал зодуулсан болох уу ? тэгээд л дарга нэртэй хэдэн хүмүүс хүүхэд зодох ёстой юм уу

  • Avatar Zochin says:

    Duu duulj shuleg unshij ugdug sain dargaa zugeer bhad ni alchdiin bhdaa kkk

  • Avatar Их засаг says:

    Эх орноосоо уравсан байна. Хориотой бүс, эх орны торгон хил дээр буун дуу гаргаж бай буудаж тоглож болох уу, хүний амь нас хохироож болох уу. Дээд хэмжнэ өг

  • Avatar Иргэн says:

    Яадаг юм нэрийг нь бүтнээр нь бичхэд
    Бузар 2алуурчинд нуух юм юу байна
    Болдог бол цаазлах хэрэгтэй

  • Avatar зочин says:

    цэрэг очсон болхоос цэцэрлэгт биш застав дээр байгаа цэргүүд сахилагийн ямар нэгэн зөрчил гаргахад их бага хэмжээний шийтгэл ноогуулалгүй яахав суворовийн сургууль тусгай салаа малаа мэтийн тархи угаасан кинон дээр ч нэг нь зөрчил гаргахад нийтээрээ шийтгэл авч байгаа гардаг үг даахтай шийртэй шөрмөстэй залуучууд шүдээ зуугаад тэсээд тэвчээд даваад гардаг нялцайсан гурилнууд нь дэг диаграм даахгүй дарамт шахалт гэж ойлгож үлддэг ахиад л зөрчил гаргаж ахиад л дэг диаграм болход нөгөө л нялцгар зангаараа намайг л ганцааранг нь дарамтлаад байна гэж тэнэгтдэг үнэндээ бол бусад цэргүүдийн норм хэм хэмжээнд байлгах гэж шахаж шаардуулж байгаа асуудал

  • Avatar Zochin says:

    Erhiin balainuud eh ornii hil manana gej yu baidag yum, hun buudaj alsnaa ch toohgui us uugaad zogsdog gene. Oorsdiig n amidaar n barilgui eserguutssen geed zad shurshih baisan yum. Iim yumnuudaar Mongol dutahgui.

  • Avatar Anonymous says:

    Хоёр цэрэгт бүх бурууг өгөөд шоронд суулгаж болно. Гэхдээ цэрэг дэглэх явдлыг ингэж өөгшүүлээд яргачин дарга нараа хаацайлаад явбал хожим бүр ч их хүн үрэгдэж олон ч залуус хохирч магадгүй

  • Avatar арми says:

    эхийнхээ салтаанаас гараагүй пизданууд аа харуулд гарахдаа унтдаг юмуу тэр тусмаа торгон хил дээр захирагч дарга нарын өгсөн үүрэг даалгаварыг үг дуугүй биeлүүлэх үүрэг тангарагтай байдаг юм арми бас дарга ажилчдын байрнаас хулгай хийх ёстой гэж хэлэх гээд байна уу цэргийн казарм ямагт цэвэр цэмцгэр байх ёстой за шууд буудан хороож алга болго

  • Avatar Арми says:

    цэргийн алба ч дээ цэцэрлэгийн алба болсон доо.Пабжи бацаан нар үг, шанаа, ачаа, ачаалал, ааруул ч даахаа байсан юм байна.

  • Avatar Anonymous says:

    2 amisgaa uursduu durmiin bus uildel davtaj bsn uchraas shanaa avj bsn l bn sht… uhsen hun ug heleh bish hutsaj ugj bn… Odoo setgets umtai boloh gj jujiglene… Nasandaa bhgu muu sanaatai lalruudiig har tseregt shanaa tsaasha sheeltuur bolgo…

  • Avatar Зочин says:

    Манайхаас өөр улсад бол ууланд учирын олчихно

  • Avatar Anonymous says:

    Odoonii ene gomo ch yum shig zantai, biytei hachin zaluuchuud olon hun alnadaa. Asuudliig urgun hureetei avch heleltsej, garts gargalgaag oloh heregtei

  • Avatar Anonymous says:

    Одоо шоронд захын хулгайч хоолыг нь булааж иднэ зодох наад захын асуудал,шорон зангаар хатгаас хийж шоронгийн дотоод дүрэм зөрчсөн гэж сахилгад суулгана,наад хоёр чинь шоронгийн сахилгын аяыг даахгүй ёстой амьд үхдэлүүд болно.

  • Avatar Anonymous says:

    Даргаа алаад буу зэвсгээ аваад замд тааралдсан хүмүүсийг дээрэмдээд оргон зайлж эх орноосоо урван тэрсэлсэн хүмүүсд өршөөл гэж байх ёсгүй.цэргийн хээрийн шүүхээр оруулж буудан алах хэрэгтэй.

  • Avatar Anonymous says:

    наад зах нь улсын хил дээр буун дуу гаргаж 2 сумаар шав буудна гэдэг чинь пакт ш дээ

  • Avatar Anonymous says:

    olon erchuud bgaa gazar gantc neg tcohih bh l asuudal shdee hun buudna gedeg ugaasaa bj bolohgui buruu l ym hiij dee

  • Avatar Anonymous says:

    Хайран сайхан залуу. Овог нэртэй нь тов тодорхой бич. Ийм арчаагүй нялцагнасан гоожуурууд байх гэж дээ. Яаж амьд явж агаар ус бохирдуулж явдаг байна аа.