Үндэсний орон сууц жуулалтын тухай хуулийн төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон байна. Уг хуулиар төрөөс орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, сан байгуулж, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах аж. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлд хамрагдсан өрхүүдийн орлого сарын 2.1 сая төгрөгөөс дээш байсныг салбарын сайд Ц.Даваасүрэн ярив. Тиймээс үүнээс бага орлоготой иргэдийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчныг дээрх хуулиар бүрдүүлэх юм байна.
Орон сууцын тооллогын 2022 оны дүнгээр манай улсын 941 547 өрхийн 32.1 хувь нь инженерийн дэд бүтэцтэй, 29.7 хувь нь дэд бүтцийг бүрэн шийдээгүй хороололд, 38.2 хувь нь гэр сууцад амьдарч буй гэнэ. Нийслэлийн хэмжээнд нийт өрхийн 50.1 хувь нь гэр хороололд амьдарч буй нь агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлж буй гэнэ.