Тяньжин боомтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. Тавдугаар сарын 1-6-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт зургаан галт тэрэг гарсан. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 5950 орчим чингэлгийн үлдэгдэлтэй аж. Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж, боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 55-60 хонож гарч байна.
Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1181 чингэлэг байгаагаас ачаатай 465, хоосон 716 чингэлэг байгаа талаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдээллээ.