Хуучныг сэргээн засварлах, хэрэгтэй газар нь шинээр байгуулаад өгөх “1000 тоглоомын талбай” аяныг “Ургамлын далай” компанийнхан эхлүүллээ. Тоглоомын талбайгүй хотхон, хороолол нийслэлд цөөнгүй бий. Бас тоглоомын талбай байгуулах нэрээр нүд хуурсан ажил хийсэн нь ч харагддаг. Тиймээс дээрх аяны хүрээнд зарим газарт тоглоомын талбай барих зураг төсөл боловсруулж өгөх нь. Мөн барихад нь ч хамтран ажиллах гэнэ. Түүнчлэн шаардлага хангахаа больсон, хүүхдийг гэмтээх эрсдэлтэй тоглоомын хуучин талбайг иргэдийн мэдээллийн дагуу очиж, засах аж. Тус компанийнхан “Арал” цахим хуудсаараа дамжуулан засвар хийх шаардлагатай тоглоомын талбайн мэдээллийг иргэдээс авч эхэлжээ.
Бэлтгэсэн А.Дөлгөөн