Хөвсгөл аймаг, Түнэл сум. Баян-Эрхэт багийн “Хачигтын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т тавдугаар сарын 07-ны өдрийн 16.50 цагийн орчим суудлын автомашин шатаж, гал түймэрт 1 иргэн өртөж нас барсан тухай мэдээллийг 17.34 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 25 км замыг туулан 18.15 цагт очиход иргэн Л-ийн “Honda HR-V” загварын суудлын автомашин шатаж, тус сумын харьяат иргэн Л/62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газар Онцгой байдлын газарт мэдээлсэн.