Одоогийн хуулиар иргэд цалин, орлогоосоо 11.5, аж ахуйн нэгж үйл ажиллагааны цар хүрээнээс хамаараад 12.5-14.5 хувийгнийгмийн даатгалын шимтгэлдтөлж буй. Ажилтан, ажил олгогч нийлээд 24-26 хувийн шимтгэл төлдөг гэсэн үг. Тэгвэл үүнийг хоёр дахин бууруулж, 12 хувь болгохоор иргэн Б.Батбилэгийн “D-parliament” цахим системд гаргасан өргөдөлд 100 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ. Ингэснээр эл асуудал холбогдох ажлын хэсэг, байнгын хороонд шилжиж, санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах болзлыг хангав.
Эдийн засагч Р.Шинэгэрэлийн хувь хүний орлогын албан татварыг 10 хувиас нэг хувь болгож бууруулах хүсэлтэд мөн 100 мянга гаруй хүн гарын үсэг зурсан. Энэ он гарснаас хойш татвар, нийгмийндаатгалын шимтгэлийг бууруулахтай холбоотой хоёр ч санаачилга олон нийтээс ийм дэмжлэг авлаа. Харин хууль тогтоогчид үүний дагуу хуулийн төсөл боловсруулж, батлах, эсэх нь тодорхойгүй байна.
Парламентын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах зорилгоор 2023 онд ашиглалтад оруулсан “D-par¬liament” системийг иргэн Б.Өлзийбат өчигдөр олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулав. УИХ-ын Тамгын газар эл сайтаар дамжуулан иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, холбогдох нам, эвсэл, байнгын хороо, ажлын хэсэгт шилжүүлдэг, мөн тодорхой асуудлуудаар олон нийтээс санал авч, Засгийн газрын тэргүүнд уламжилдаг ч хүмүүс тэр бүр мэддэггүй гэнэ. Тиймээс 18 насанд хүрсэн хэн бүхэн энэ боломжоо эдэлж, оролцоогоо хангахыг тэрбээр уриалав. Уг системийн “Ерөнхий сайдын мэдээлэл” гэсэн цэсээр дамжуулан Засгийн газрын тэргүүнд асуулт тавих, санал хүргүүлэх боломжтойг ч онцоллоо.
Ж.Сувд