Хятадаас гаралтай бүтээгдэхүүнүүдийг Өмнөд Солонгосын экспорт мэтээр “БНСУ-дүйлдвэрлэв” хэмээн хуурамчаар тэмдэглэн АНУ руу нийлүүлэх зөрчил сүүлийн үед нэмэгджээ. Энэнь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын, тэр дундаа Хятадын экспортын тарифыг огцом нэмэгдүүлсэнтэй холбоотой гэнэ. Энэ сарын эхээр Трамп Өмнөд Солонгосын экспортод 25 хувийн тариф ногдуулсанч хэрэгжилтийн хугацааг гурван сараар хойшлуулсан. Уг боломжийг ашиглан Хятадын зарим үйлдвэрлэгч тарифаас зайлс хийхийн тулд гарал үүслийн зөрчил гаргаж буй аж.
Өмнөд Солонгосын Гаалийнал ба өнгөрсөн сард тусгай шалгалт хийсний үр дүнд, энэ оны эхний улиралд гарал үүслийн зөрчилтэй нийт 29.5 тэрбум воны бараа бүтээгдэхүүн илрүүлсэн бөгөөд эдгээрийн 97 хувь нь АНУ руу чиглэсэн экспорт байжээ. Тус улсын Гаалийн алба хууль бус экспортын оролдлогыг таслан зогсоох зорилгоор тусгай Ажлын хэсэг байгуулж, дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалахын тулд илүү нарийвчилсан арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдээд байна.
Л.Ням