АНУ-ын Висконсин мужийн Милвауки хотод зохион байгуулсан гүйлтийн тэшүүрийн мастеруудын ДАШТ-д оролцсон Монголын эмэгтэй тамирчдаас ОУХМ Л.Алтанцэцэг 70-74 насныхны ангилалд 500, 1000 метрийн зайд уралдаж, хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд 2015 оноос хойш олон улс, тив, дэлхий, мастеруудын их наадам, өвлийн II, III, IV олимпоос нийт 14 медаль зүүжээ. Түүнчлэн ОУХМ Н.Эрдэнэтуяа ойрын зайн олон төрөлтийн 65-69 насныхад 500, 1000 метрт нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртэв. Тэрбээр олон улсын өндөр зэрэглэлтэй тэмцээнүүдээс нийт 11 медальтай ирсэн юм. Мөн спортын мастер М.Пүрэвмаа тус зайд III байрт шалгарснаар олон улсын тэмцээнээс анхны медалиа гардсан байна. Эрэгтэйчүүдээс Б.Базарсад 35-39, Г.Мөнхдорж 30-34 насныхны ангилалд 500, 1000 метрийн зайд хоёр удаа уралдаж, нийлбэр дүнгээр IV байр эзэлжээ.