Боловсролын яамныхан болон НҮБ-ын Хүүхдийн сангийнхан Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн цэцэрлэг, бага сургуультай танилцжээ. Мэнэнгийн отрядын цэцэрлэг, бага сургуулийг байгуулаад дөрвөн жил болж буй аж. Ингэснээр хилчин, малчин өрхийн бага насны хүүхдүүд багийнхаа сургууль, цэцэрлэгт сурч хөгжих боломж бүрдсэн байна. Бага насны хүүхдэд цэцэрлэг, сургууль ойр байхын ач тусыг эцэг, эхчүүд нь онцолсон гэнэ. Боловсролын яамнаас Мэнэнгийн бага сургуулийн жишгээр хилийн ангиудыг түшиглэн алслагдсан нутгуудад цэцэрлэг, бага сургуулиуд байгуулах талаараа Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдэв. Энэхүү санаачилгыг НҮБ-ын Хүүхдийн сан болон ХААН банкны зүгээс дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлжээ.
Ч.Болор