“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын журмыг шинэчилжээ. Ингэснээр магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллеж, МСҮТ-ийн 1-3 дугаар дамжааны 2.8 ба түүнээс дээш голч оноотой эрэгтэй суралцагч “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах боломж бүрдсэн байна. Уг сургалтад оролцогчдыг ирэх сарын 1-10-нд “Е-Мongolia” системээр бүртгэх аж. Дээрх журмыг 2017 онд баталжээ. Үүнээс хойш найман жил өнгөрсөн тул цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч шинэчлэх шаардлагатай болсон гэнэ. Түүнчлэн журмыг шинэчлэхдээ Боловсролын багц хуультай нийцүүлж, нэр томьёог нь жигдлэхийг зорьжээ. Ташрамд дурдахад, “Оюутан цэрэг” сургалтыг 2014 оноос эхлүүлсэн бөгөөд одоогоор 8200 орчим оюутан, залуус хамрагджээ.