Багш нар болон оюутнуудын хүсэлтийн дагуу энэ сарын 28 буюу битүүний өдөр, ирэх сарын 3-4-нд МУИС, МУБИС-ийнхан цахимаар хичээллэхээр болжээ. Сургалтын төлөвлөгөөний дагуу ШУТИС-ийнхан гуравдугаар сарын 4-7-нд хичээллэхгүй амрах юм байна. Харин АШУҮИС-ийнхан 28-нд цахимаар хичээллэж, гуравдугаар сарын 4-нөөс сургалтын үйл ажиллагаагаа танхимд явуулж эхлэх нь. Мөн ХААИС-ийнхан хоёрдугаар сарын 28-ны хичээлүүдийг агуулгаар нь шахаж зохицуулах аж. Харин гуравдугаар сарын 3-4-ний хичээлийг дараа долоо хоногт цахимаар нөхөх гэнэ. СУИС-ийн оюутан, багш нар сар шинийн баярын сургалтын үйл ажиллагаатай холбоотойгоор санал хүсэлт гаргаагүй. Юутай ч тус сургуулийнхан өнөөдөр хуралдаж, Цагаан сараар хэрхэн хичээллэхээ шийдэх юм байна.
А.Тэлмэн