Сингапурт 40-өөс дээш насныхныг их сургуульд суралцаж, дээд боловсрол эзэмших боломжоор хангахын тулд тусгай хөтөлбөр санал болгон, санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэтгэлэг олгохоор болжээ. Мөн цахим болон танхим хосолсон хичээлүүдийг санал болгож буй юм байна. Ингэснээр 40-өөс дээш насныхан цаг, байршлаас хамааралгүйгээр, гэрээсээ ч суралцах боломж бүрджээ.
Тухайлбал, Сингапурын Үндэсний болон Менежментийн их сургуульд 40-өөс дээш насныхны суралцах боломжийг нээх зорилгоор янз бүрийн сургалтын хөтөлбөр боловсруулсан байна. Улмаар тогтмол ажил эрхэлдэг хүмүүс төдийгүй гэртээ хүүхдээ хардаг ээжүүд ч хүссэн мэргэжлээрээ суралцаж, ур чадвараа хөгжүүлэх боломж нээгджээ.
У.Цэцэг