Энэ сарын 26-27-нд шилжих шөнө Завхан аймгийн Отгон сумд 43 градус хүрч хүйтрэн, агаарын температурын үнэмлэхүй их утга бүртгэгдсэн талаар цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, 2024 оны өвөл эхэлснээс хойших, өнгөрсөн хугацаанд тохиосон арванхоёрдугаар сарын 26-27-нд шилжих шөнүүдээс хамгийн хүйтэн нь энэ өдөр байжээ. Харин Хэнтий аймгийн Биндэр сумд тухайн өдөр -15.3 градус хоносон нь агаарын температурын үнэмлэхүй өндөр, дулаан үзүүлэлтээр бүртгэгдсэн байна. ЦУОШГ-аас ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг өнгөрөгч баасан гарагт танилцуулсан юм. 2025 оны нэгдүгээр сард манай орны нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас хүйтэн, бусад хэсгээр дунджийн орчим байх нь. Хур тунадасны хувьд мөн нутгийн баруун хагаст болон төвийн бүсэд дунджаас ахиу цас орох төлөвтэй гэнэ. Сарын хоёрдугаар 10 хоногт буюу дунд үед ихэнх нутгаар хүйтний эрч чангаран, салхи шуургатай өдрүүдийн давтамж нэмэгдэх аж.
Ж.Сувд