Европчууд Хятадад нөлөөлж гийгсэнгүй
Их гүрнүүдийн удирдагчдын харилцан айлчлалыг “түүхэн” гэж нэрлэх нь цөөнгүй. Энэ нь дээд түвшинд болсон уулзалтын ач холбогдлыг өргөж өгдөг. Саяхан Хятадын Си даргын Москвад хийсэн айлчлал үүний нэг жишээ болсон. Францын Ерөнхийлөгч Макрон, Еврокомиссын дарга фон дер Ляйен нарын Бээжинд хийсэн айлчлалыг ч мөн ингэж тодорхойлж болох нь.
2023-04-10
Ял эдэлж байсан Холливудын одод
Дэлхий дээр хэн ч алдаагаас ангид байдаггүй бөгөөд алдартнуудын дунд ч гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс байдаг. Хэдий алдар нэртэй ч хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдгийг тэдний түүх нотлох аж.
2023-04-06
Финляд улс НАТО-д элсснээр юу өөрчлөгдөх вэ
Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто Брюссель дэх НАТО-гийн төв байранд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд албан ёсны баримт бичгийг өргөн барьснаар тус эвсэлд элсэх явцыг дуусгажээ.
2023-04-05
Дэглэм, хүмүүс нь солигдвол Путинд хариуцлага хүлээлгэх боломж гарч мэднэ
Нидерландын Гааг хотод төвлөрдөг Олонулсын эрүүгийн шүүх Украин дахь нөхцөл байдалтай уялдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах шийдвэрийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 17-ндгаргав. Түүнийг эзлэгдсэн нутгаас украин хүүхдүүдийг хүчээр, хууль бусаар Орос руу аваачсан гэж буруутгаж буй аж. Энэ үйлдлийг нь цэргийн гэмт хэрэг гэж үзэж буй юм. Уг шийдвэрийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “түүхэн хариуцлага хүлээлгэж буй түүхэн шийдвэр” гэж нэрлэсэн байна. “Алан хядагч улсын дээд удирдлагын тушаалгүйгээр ийм гэмт үйлдлийг хэрэгжүүлэх боломжгүй. Хүүхдүүдийг гэр орноос нь холдуулж, эцэг, эхтэйгээ холбогдох боломж тэдэнд олгохгүй, Оросын нутаг дээр нуух нь Оросын төрийн бодлого, төрийн нь хорон санаа юм байна” гэж тэрбээр хэлжээ.
2023-04-03
"Путины төлөө ажиллах" буюу яагаад Оросын тусгай албад Украинд армийнхнаас илүү амжилттай ажилласан ч эзлэн авах төлөвлөгөө нурсан бэ
Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш Оросын тагнуулын алба армийнхнаас хамаагүй илүү ахиц дэвшил гаргасан гэж Их Британийн Батлан хамгаалах судалгааны төв /Royal United Services Institute/ мэдэгджээ. Гэсэн хэдий ч аюулгүй байдлын албаны ажилд үндсэн дутагдал байгаа бөгөөд энэ нь Оросын Украйн руу довтлох төлөвлөгөө бүтэлгүйтэхэд ихээхэн нөлөөлсөн гэж Вант улсын судалгааны хүрээлэнгийн шинжээчид үзэж байна. Эдгээр дутагдалтай талуудын нэг нь бүх зүйлийг Оросын ерөнхийлөгчийн сэтгэлд нийцүүлэх гэсэн эрмэлзлэл аж.
2023-03-30