БНАСАУ-ын тал дөрөв дэх өдрөө Солонгос хоорондын холбооны шугамаар өглөө болгон хийдэг дуудлагад ариу өгөхгүй байна. Энэ тухай даваа гарагт Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг мэдээлэв.
Тус агентлагын уламжилснаар, баасан гаргийн өглөөнөөс эхлээд Пхеньян Солонгос хоорондын холбоо тогтоох шугам, цэргийн шууд утсаар БНСУ-аас ирсэн дуудлагад хариу өгөхөө больсон тухай гэж Сөүлийн Үндэстнээ нэгтгэх яам мэдээлжээ.
Талууд шугамаар төдөрт хоёр удаа буюу 9:00, 17:00 цагт утсаар ярьдаг. Цэргийн шугамаас ялгаатай нь амралтын өдрүүдээр Солонгос хоорондын холбоогоор дуудлага хийдэггүй аж
Хойд Солонгос ямар шалтгааны улмаас Сөүлээс ирсэн дуудлагад хариу өгөхөө больсон нь тодорхойгүй байна. Энэ нь БНАСАУ-ын талын техникийн асуудалтай холбоотой байхыг Сеулийн эрх баригчид үгүйсгэсэнгүй. 2022 оны 6-р сард хүчтэй борооны улмаас Пхеньян холбоо барихаа больсон тохиолдол гарч байжээ.
Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж буйгаар БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг, эсвэл БНАСАУ дахь хүний эрхийн асуудлын тухай яамнаас гаргасан сүүлийн тайланг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хариу өгөхөөс санаатайгаар татгалзаж байх магадлалтай .