Украины эрх баригчид тус улсын Зэвсэгт хүчний байдлыг талаар нууц бичиг баримтууд АНУ-д задарсантай холбогдуулан "зарим байлдааны төлөвлөгөөгөө” өөрчлөхөд хүрчээ. Энэ тухай Америкийн CNN телевизийн суваг Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн ойрын эх сурвалжаас иш татан мэдэгдэв.
"Мэдээлэл алдагдсаны улмаас Украин байлдааны төлөвлөгөөгөө хэдийнээ өөрчилсөн" гэж хэвлэлд тэмдэглэжээ. Ингэхдээ Киев ямар зорилгоосоо татгалзаж, тэдгээр нь ямар шинж чанартай байсныг тус суваг задруулаагүй байна.
Пентагонаас Украины мөргөлдөөний талаарх нууц баримтууд алдагдсан тухай 4-р сарын 7-нд анх мэдэгдсэн. Уг материалд Украины армийг бэхжүүлэх АНУ болон НАТО-гийн гуравдугаар сарын эхээр боловсруулсан төлөвлөгөөний талаарх мэдээлэл агуулсан байжээ.
Үүний араас дөрөвдүгээр сарын 8-нд АНУ-ын зуу орчим нууц мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархжээ. Эдгээр мэдээлэл нь Украин асуудал, түүнчлэн Ойрхи Дорнод, Хятад дахь Америкийн үндэсний аюулгүй байдлын асуудлууд агуулсан байв.