Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Арслан М.Бадарчид Ланд-300 бэлэглэлээ

Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам 3 дахь өдрөө үргэлжилж байна. Баяр наадмын үеэр Улсын наадамд түрүүлсэн шинэхэн Арслан М.Бадарчид Батлан хамгаалахын сайд, Жаргалант сумын нутгийн зөвлөлийн дарга Г.Сайханбаяр болон “Хангайнхан клуб”, “Бөх билэгт дэвжээ”-ний хамт олон шинэхэн арсландаа хүндэтгэл үзүүлж, Land Cuiser 300 маркийн автомашин бэлэглэжээ.
2023-07-28

ДОРНОГОВЬД БҮЖГЭН ЖҮЖИГ АНХ УДАА ТОГЛОВ

Соён гэгээрүүлэгч, ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан " Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжиг аймгийн цэнгэлдэх хүрээлэнд анх удаанаа тоглов.
2023-07-28

“Чэндү-2021” наадмын туг залах ёслол боллоо 

Түүнчлэн тамирчдын байрлах тосгоныг уг наадамд зориулж тусгайлан барьсан бөгөөд төрөл тус бүрийн бэлтгэл хийх боломжийг бүрэн хангажээ. Манай улсын тамирчид байрлах тосгондоо хэдийн очсон бөгөөд тэмцээнийхээ бэлтгэлийг базааж байгаа аж. Тус наадамд Монгол Улсын тамирчид байт харваа, буудлага, жүдо, сагсан бөмбөг, таеквондо, теннис, туялзуур сэлэм, усанд сэлэлт, ширээний теннисний төрөлд оролцох юм. 
2023-07-28

Монголын теннисчид Шри Ланкийн багтай тоглохоор болжээ 

Манай охид I тойрогт 58 дугаар байртбичигдсэн Шинэ Зеландын багийнхантай таарч, 2:1-ээр буулгаж авав. Ч.Маралгоо тус багийн хоёр дугаартай тамирчныг 6:3, 7:5, Ч.Мартаа нэг дугаартай тоглогчийг 2:6, 6:2, 7:5-аар хожжээ. Манай тамирчид Шри Ланка улсын багийнхантай өнөөдөр тоглоно. 
2023-07-27

Х.Номуун Ханжоуг зорино 

“Mанчестер-2023” пара усанд сэлэлтийн ДАШТ-д дасгалжуулагч Г.Mөнхбаярын удирдлагад “Gan sports” төвийн тамирчин Х.Номуун эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Тэрбээр мөн өмнөд хөршийн Ханжоуд болох Азийн пара наадмыг удахгүй зорино. 2015 оноос хойш эл спортоор тууштай хичээллэсэн тэрбээр Сингапурт өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан “World para swimming-world series 2023” тэмцээнд өрсөлдөж, Азийн пара наадамд оролцох эрх авсан билээ. 
2023-07-27

Шударга тоглолтын тэмцээнд оролцож байна 

ХБНГУ-ын Прора аралд зохион байгуулж буй “World fairplay soccer championship-2023” буюу хөлбөмбөгийн шударга тоглолтын ДАШТ-д Монгол Улсаас хоёр баг уригдан оролцож байна. Тоглолтын урьдчилсан шатны шалгаруулалтад хөвгүүдийн баг V, охидынхII байрт бичигджээ. Тэмцээний плей-оффын шигшээ тоглолт ирэх амралтын өдөр болно.
2023-07-27

Улсын аваргаар шалгарсан бөхчүүд ДАШТ-д өрсөлдөх нь 

Дэлхийн бөхийн холбооноос тамирчдын чансааг шинэчиллээ. Серби улсын Белград хотод есдүгээр сарын 16-24-нд зохион байгуулах чөлөөт бөхийн ДАШТ-д бөхчүүд чансааны эрэмбээр хэсэг ахалж барилдах нь. Манай эрэгтэйчүүдээс 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 65 кг-д Т.Тулга IV байрт эрэмбэлэгдлээ. 
2023-07-27

Б.Дүүрэнхишиг цом гардав 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумд зохион байгуулсан “Umnugovi chess festival-2023” олон улсын чансаа бодох шатрын нээлттэй тэмцээнд Монголоос гадна Мальта, АНУ, ОХУ-ын Шатрын холбооны нийт 68 тамирчин өрсөлдлөө. Манай шатарчдаас стандарт ангилалд дасгалжуулагч, их мастер Г.Мөнхгалын удирдлагад оролцсон Б.Дүүрэнхишиг есөн өрөг тоглон, ОХУ-ын тамирчин, Европын аварга Ф.Рудовский, улсын аварга Э.Хүслэн нарыг хожиж 7.5 оноогоор аваргын цом гардлаа. 
2023-07-27

С.Жамбалжамц олон улсын тэмцээний II гараанд өнгөлөв 

Азийн шилдэг дугуйчны цэнхэр цамц эзэмшиж буй тэрбээр Олон улсын дугуйн холбооноос олгож буй 37 оноог авч, Парисыг зорих эрхийн оноогоо нэмэв. Монголын дугуйн холбоо тус холбооны эрх олгох онооны жагсаалтад 34 дүгээр байрт жагсаж, 1205 оноогоор нэг эрхээ хадгалсаар байна. Манайхан аравдугаар сарын 1 хүртэл зохион байгуулах дугуйн олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцон, эхний 45 улсад багтвал “Парис-2024” олимпын наадмын нэг эрх, 30 улсад багтвал хоёр эрх авах юм. 
2023-07-26

Монголын бөхчүүд Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ 

Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Японы тамирчин Х.Моривакид 4:4 оноогоор хожигдож, мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд Япон Улсад өдгөө суралцаж буй Монголын тамирчид оролцсон юм. Эрэгтэйчүүдээс“Икүвэ” их сургуулийн сурагчБ.Намбардагва 125 кг-ын жинд мөнгө, охидоос “Шигакүкан” их сургуулийн оюутан Б.Хулан 62 кг-д, түүний дүү Б.Халиун 53 кг-д хүрэл медаль хүртсэн байна. 
2023-07-26

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. Мэргэжлийн сүмогийн дэвжээнд амжилттай барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж буйд талархаж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв.
2023-07-26

Х.Магван агсны нэрэмжит тэмцээн эхэллээ 

Дасгалжуулагч, спортын мастер Х.Магван агсны нэрэмжит боксын олон хотын тэмцээн “Алдар” спорт хороонд өчигдөр эхэллээ. Энэ сарын 28-нд өндөрлөх тус тэмцээний бага нас, өсвөр үе, залуучуудын ангилалд хот, дүүрэг, орон нутгийн нийт 22 байгууллагын шилдэг 118 тамирчин өрсөлдөж буй. Тус спорт хороонд 1982-1999 онд дасгалжуулагчаар ажилласан Х.Магван агсны удирдлагад боксын тамирчид Монголын бүх ард түмний спартакиад наадамд 11 удаа түрүүлж, хоёр удаа дэд байрт шалгарч байжээ.
2023-07-25

Х.Магван агсны нэрэмжит боксын тэмцээн эхэллээ

 Бага нас, өсвөр, залуучуудын ангиллаар зохиогдож буй энэхүү тэмцээнд 22 байгууллагын 118 тамирчин өрсөлдөж байна.
2023-07-25

Хоошёорюү Эзэн хааны цомыг анх удаа гардаж, Озэки цолны болзлоо хангажээ

68 дахь ёкозүна Асашёорюүгийн авга дүү Хоошёорюү сүүлийн өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхогийн шавь, "Рэйва эриний мангас" хочит Очиай буюу Хакүохог туршлага заан үватэнагэ мэхээр өвдөг шороодуулсан. Улмаар нэмэлт барилдаанд маэгашира Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сүмоч боллоо.
2023-07-25

Манай сонины гэрэл зурагчин Э.Харцага “Чэндү-2021” наадмыг сурвалжилна 

“Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага БНХАУ-ын Чэндү хотноо зохион байгуулах дэлхийн оюутны зуны универсиад наадмын гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллана. Монголын оюутны спортын холбооноос түүнийг дээрх наадмыг сурвалжлуулахаар сонгосон юм. Манай гэрэл зурагчнаас гадна “Eagle” телевизийн сэтгүүлч, зураглаач нардээрх наадмыг сурвалжлах юм байна. Э.Харцага өмнө нь “Гуанжоу-2010”, “Инчон-2014”, “Жакарта-2018” Азийн наадам, “Пёнчан-2018” өвлийн, “Токио-2020” зуны олимпод гэрэл зургийн сурвалжлагчаар ажилласан туршлагатай. 
2023-07-25

П.АМГАЛАНБААТАР: Манай багийн харваачид хонины бэлчээрт бэлтгэл хийж түрүүллээ 

Баяр наадмын шагайн харвааны ахмадын ангилалд 28 баг оролцож, аваргаа тодруулсан. Дундговь аймгийн Г.Тогтохбүрэн ахлагчтай “Дэлгэр ЛуусАдаацаг” багийнхан энэ удаа түрүү байрын эзэн боллоо. Тэднээс аймгийн гоц мэргэн П.Амгаланбаатартай хөөрөлдсөн юм. 
2023-07-24

С.ЯМААРАНЗ: Аав минь шагайн харваатай нөхөрлүүлж, амжилтад хүргэсэн дээ 

Архангай аймгийн Хайрхан сумын уугуул, Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай “Алдар” спорт хороо, АПУ ХК-ийн багийн харваачид III байр эзэлсэн билээ. Насанд хүрэгчдийн ангиллын УАШТ-д цөөнгүй тэргүүлсэн тэд баяр наадмын шагайн харваанаас 2019 онд мөнгө, энэ жил хүрэл медаль гардсан. Тус багийн ахлагч С.Ямааранзтай хөөрөлдсөнөө хүргэе. 
2023-07-24

Хошорюү С.Бямбасүрэн озэки цолны болзол хангалаа 

С.Бямбасүрэн Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Сугаррагчаагийн дунд хүү. Бөхөд дуртай монголчууд мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн залгамж халааг авга дүү Хошорюү С.Бямбасүрэнг хэрхэн үргэлжлүүлж, цахиур хагалах вэ гэж дэвжээнд зодоглосон цагаас нь хүлээж эхэлсэн. Манай бөхчүүдээс тэрбээр Японы Нагоя хотод энэ сарын 9-23-нд болсон зуны тэмцээнд өнгөтэй барилдаж, хүчтэнүүдийг өмнөө сөхрүүлэв. Тус башёг 12 даваа, гурван унаатай өндөрлүүлж, Эзэн хааны цомыг анх удаа гардан озэки цолны болзол ч хангалаа. Тэрбээр шийдвэрлэх нэмэлт барилдаанд маэгашира Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сүмоч болсон юм. 
2023-07-24