Эх оронд нь өрнөж буй дайны улмаас Израилын хөл бөмбөгийн шигшээ багийн тоглолтыг хойшлуулах шийдвэрийг УЕФА гаргалаа. Тус улсын шигшээ баг маргааш Тель-Авивт Швейцарын багтай “Евро-2024” тэмцээний эрхийн төлөөх тоглолтод оролцох хуваарьтай байсан юм. Түүнчлэн 21 хүртэлх насныхны Европын АШТ-ий урьдчилсан шатны Израил, Эстони, Германы багийн тоглолтын хувь заяа бүрхэг болов . Мөн 17 хүртэлх насныхны “Евро- 2024” тэмцээний эрхийн төлөө Бельги, Гибралтар, Уэльсийн баг Израилд зочилж тоглох боломжгүйд хүрлээ.
Приштина хотод Косово болон Израилын шигшээ баг аравдугаар сарын 15-нд тоглох, эсэх талаарх шийдвэрийг удахгүй гаргана гэдгээ УЕФА мөн мэдэгдсэн. “Удахгүй болох тоглолтуудыг өөрчлөх, шинэ огноо товлох шийдвэрийг гаргахын тулд оролцогч багуудтай холбоотой байхаас гадна дайны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буй ” гэж тус холбоо зарласан юм.
“Евро-2024” тэмцээний эрхийн төлөө шигшээ багууд дөрвөн тоглолт хийх дутуу байгаа. Израилын баг Швейцар (хойшлогдсон), Косово (хойшлогдох өндөр магадлалтай), Румын, Андоррагийн багтай тоглох ёстой. Одоогоор тус улсын баг хэсэгтээ гуравдугаар байрт, Румыний багаас нэг оноо дутуу байна. Тиймээс арваннэгдүгээр сард болох тоглолт Израилын багт асар чухал юм. Тэд 1992 онд УЕФА-д элссэнээс хойш Европын АШТ-ий хэсгийн шатанд нэг ч шалгарч тоглоогүй бөг өөд өдгөө түүхэн амжилт үзүүлэхэд маш ойрхон ирээд байна.
Бэлтгэсэн: Э.МАНЛАЙБААТАР