Өнөөдөр аравдугаар сарын 10. Энэ өдрийг “Буудагчийн баяр өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Монголын буучдад 1955 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон олон улсын тэмцээнд оролцох урилга ирсэний дагуу 27 хүнийг сонгон армийн зэвсэглэлд байсан буугаар анхны гараагаа эхлүүлсэн гэж үздэг.
Манай улсын буудлага спортын тамирчид олимпын наадмаас мөнгө, хүрэл медаль хүртэж, ДАШТ-ээс иж бүрдэл медальтай бөгөөд саяхан болж өндөрлөсөн Азийн зуны спортын наадмын багийн төрөлд медалийн буухиагаа таслаагүй юм.
Мөн “Парис-2024” зуны олимын наадмын Монголын багийн анхны эрхийг авсан зэргээс дүгнэвэл Монголын буудагчид баярын өдрийг амжилт арвин угтаж байна. Үе үеийн буудагч нартаа баярын мэнд хүргэе. Хараа хурц, оноо мэргэн байг ээ.