Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж буй пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 39 орны 430 орчим тамирчин шахалт, суулт, таталтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрөлд өрсөлдөж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн М1 ангиллын хэвтээ шахалтын төрөлд гавьяат тамирчин Н.Баярмаа хэвтээ шахалт болон суултын төрөлд хүрэл медаль хүртлээ. Гавьяат тамирчин Н.Баярмаа нь хүндийн өргөлтийн УАШТ-ий 18 удаагийн аварга, улсын дээд амжилтыг 119 удаа шинэчилсэн, Зүүн Азийн цомын аварга, дэлхийн тоглолтын гурван удаагийн алтан медальтан бөгөөд пауэрлифтингийн дэлхийн цагдаагийн олимпын наадмын аварга, бодибилдингийн улсын аварга болсон тамирчин юм.