БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болж, Монголын бүжигчид амжилт арвин оролцов. Тэмцээний Youth Team Hip Hop төрөлд Монголын Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг түрүүлж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна.
Үүний араас Korea Touth cup cheerleading тэмцээнээс Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Галт шувуу” баг Primary Team Hip Hop болон Primary Doubles Hip Hop төрөлд түрүүллээ. Анхдугаар тэмцээнд 21 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөн юм.
Улмаар Монголын баг тамирчид төрийн дуулалаа дэлхийн цом, олон улсын тэмцээний хоёр алтан медальтай эх орондоо ирэх нь ээ.